Ultima Business түншийн хөтөлбөр бол Ultima-ийн экосистемийн бүтээгдэхүүнүүдийг бусдад зөвлөснөөр өгөөмөр урамшуулал авах онцгой боломж юм. Энэхүү хөтөлбөр нь таван үндсэн бонусыг санал болгодог: Direct Bonus, Team Bonus, Rank Bonus, Infinity Bonus ба Turbo Bonus. Эдгээр нь өсөлтийн олон үе шатуудад ашиг олох боломжийг олгож, зөвхөн таны хүчин чармайлт төдийгүй нийт багийн амжилтыг дэмждэг. Бонус тус бүрийг дэлгэрэнгүй авч үзэцгээе.
Шугаман бонус: Direct ба Team Bonus
Ultima Business-д шугаман бонус байдаг бөгөөд үүнд Direct Bonus ба Team Bonus багтдаг. Ultima Business-д хүчирхэг эхлэл тавихын тулд энэ хоёр бонус байхад хангалттай. Эдгээр бонусыг идэвхтэй төлөв бүхий бүх түнш авах боломжтой. Энэ хоёр бонусыг еврогоор тооцоолж, USDT-ээр төлдөг.
Direct Bonus
Direct Bonus бол Ultima Business-д бонус авч эхлэх хурдан бөгөөд хялбар арга юм. Direct Bonus нь нэгдүгээр шугамын түншүүдийн USDT царцаах аргаар хийсэн бүтээгдэхүүний бүх төлбөрийн 10%-ийн шимтгэл авах боломжийг олгодог бол харин Team Bonus нь түншийн хөтөлбөрийн идэвхтэй оролцогчдод арван таван түвшний нийт багаас урамшуулал хүртэх боломжийг олгодог.
Team Bonus
Team Bonus танд тогтвортой бөгөөд урт хугацааны ашгийг хангана. Энэ бонус танд гүний 15 түвшин хүртэл орлого олох боломжийг олгоно. Таны бүтэц дэх царцаалт тус бүрээс та түвшнээс хамааран 10% хүртэл хэмжээний урамшуулал авна. Team Bonus-ын хэмжээ хоёрдугаар шугамаас 7%, гуравдугаар шугамаас 5%, дөрөв ба тавдугаар шугамаас 3%, зургаагаас арван тавдугаар хүртэлх шугамаас 1% хүрдэг. Энэ бол багийнхаа хөгжлийг урамшуулж, идэвхтэй гишүүдийг дэмжих сайхан арга юм.
Динамик шахалт
Эдгээр бонусыг динамик шахалт гэж нэрлэгддэг зүйлээр нэмэгдүүлэх. Хэрэв таны бүтцийн модонд идэвхгүй аккаунт байгаа бол бүх бонус болон шагнал идэвхтэй хэрэглэгчид рүү шилжинэ. Энэ бол шударга, учир нь хүн хэдий чинээ идэвхтэй байна, төдий чинээ илүү их орлого олдог. Динамик шахалт нь нийт гүнээс, таны бүтцийн 100 эсвэл 1000 дахь түвшнээс хүртэл эхлэн дээшилдэг.
Rank Bonus
Гурав дахь бонусын хэлбэр бол 10 зэрэглэл тус бүрд хүрэхэд олгодог Rank Bonus юм. Зэрэглэл ахих тусам таны шагнал өсөх бөгөөд шагналын хэмжээ нь Diamond анхны зэрэглэлийн хувьд 3000 еврогоос эхэлж, Billion Diamond дээд зэрэглэлийн хувьд 10 сая еврод хүрдэг.
Rank Bonus-ыг DIAMOND BUSINESS SPLIT токеноор төлдөг. Тус токеныг Diamond Business сан эзэмшдэг. Түүнийг царцаасны төлөө та ULTIMA-аар насан туршийн өдөр тутмын урамшуулал авах хүсэлт гаргах ба хүртэх боломжтой.
Infinity Bonus
Ultima Business-ийн түншийн гол зорилго нь Diamond зэрэглэлд хүрэх юм. Тус зэрэглэл нь маш их орлоготой болох үүдийг танд нээж өгнө. Энэ замдаа түншийн хувиар таны идэвхтэй ажиллах таван чиглэл бий:
1 — бүтээгдэхүүн хэрэглэх;
2 — үр дүнгийнхээ тухай бусдад ярих, бүтээгдэхүүнийг хүрээллийнхээ хүмүүс болон бусдад хэрэглэхийг зөвлөх;
3 — хүмүүсийг бизнест урьж, багаа бүрдүүлэх;
4 — хэдийн хийж буй ажлаа хүмүүст зааж өгөх: урьж, сургах;
5 — Diamond зэрэглэлд заавал хүрээд бусдын хүлээн зөвшөөрөл, хүндлэл болон их хэмжээний орлоготой болж аз жаргалтай амьдраарай. Та ийм боломжийг бусдад санал болгохоосоо таашаал авах болно. Нууц нь энэ юм.
Diamond зэрэглэл бол түншийн энэхүү системд хөгжих чухал шат юм. Зэрэглэлийн шагнал болон хуримтлагдсан Leader Bonus-ын төлөлтөөс гадна та Infinity Bonus авч эхэлнэ!
Энэ нь Diamond болон түүнээс дээш зэрэглэлтэй бүх түншийн хувьд боломжтой бөгөөд түншүүдийн бүх худалдан авалтаас бүхий л гүн ба өргөнөөс 25% хүртэл шимтгэл авах боломжийг олгодог. Бонусын хэмжээ одоогийн зэрэглэлээс хамаардаг: зэрэглэл өндөр байх тусам ашиг илүү өндөр байна!
Infinity Bonus-ыг еврогоор төлдөг.
Бонус нь бүтцийн бүхий л гүний худалдан авалтын нийт дүнгээс нэмэлт хувь авах боломжийг олгодог. Diamond болсноор та 10%-ийн эрхийг авна,
Blue Diamond — 11%,
Green Diamond — 12%,
Purple Diamond — 13%,
Red Diamond — 15%,
Black Diamond — 17%,
Ultima Diamond — 19%,
Double Ultima Diamond — 21%,
Triple Ultima Diamond — 23%,
Billion Diamond — 25%.
Turbo Bonus
Turbo Bonus бол Direct Bonus дээр нэмээд нэгдүгээр шугамын эргэлтийн 60 хувь хүртэл хэмжээг авах боломжийг олгодог онцгой бонус бөгөөд түүний дээд хэмжээний төлөлт 3000 евро байдаг!
Урамшууллыг нэгдүгээр шугамын эргэлтийн төлөө еврогоор тооцоолдог: тухайлбал, €1000 эргэлттэй болсноор та €100-ийн урамшуулал авна, €2500 еврогийн эргэлтийн төлөө — €275, €5000 еврогийн эргэлтийн төлөө — €625-ийн урамшуулал, €10 000-ийн эргэлтийн төлөө — €2000.
Бонусыг “түншийн хөлийн” дүрмийг баримталдаг түншүүд авах боломжтой: тус дүрмийн дагуу нэгдүгээр хөл түншийн эргэлтийн тавин хувиас хэтрэхгүй байх ёстой; хоёрдугаар хөл: эргэлтийн гучин хувиас хэтрэхгүй; гуравдугаар хөл: үлдсэн хорин хувь.
Turbo Bonus-ыг еврогоор тооцоолж, USDT-ээр тухайн үеийн ханшаар төлдөг.
Бонусын төлөлт
Direct, Team, Infinity ба Turbo Bonus-ыг еврогоор тооцоолж, төлөлт хийх тухайн үеийн ханшаар USDT-ээр төлдөг.
Rank Bonus-ыг еврогоор тооцоолж, Ultima Business-ийн төв технологи болох сплитинг ашиглах боломжийг нээдэг DIAMOND BUSINESS SPLIT токеноор төлдөг.
Сплитинг гэдэг нь нарийн төвөгтэй тоног төхөөрөмж, техникийн мэдлэггүйгээр криптовалютаар өдөр тутмын урамшуулал авах боломжийг олгодог инновацийн блокчейн технологи юм. Эхлэхийн тулд гар утсандаа криптовалютын хэтэвчийг татаж суулгаад, түүнд DBSP токеныг царцаахад хангалттай. 24 цаг тутам урамшуулал авах хүсэлт гаргах ба авах боломжтой бөгөөд түүнийг шууд ашиглаж болно. Урамшууллыг хөрвөх чадвартай бөгөөд хурдан өсөж буй ULTIMA токеноор төлдөг. Сүүлийн гурван сарын хугацаанд тэр бараг хоёр зуун хувиар өссөн! Токен цаашид өсөх таамагтай байгаа бөгөөд токены ойрын хугацааны зорилго бол нэг зоосны үнийг хорин мянган долларт хүргэх юм.
Та хэдий чинээ олон DBSP токен царцаана, төдий чинээ таны урамшуулал өндөр байна. Сплитинг нь майнингийн бие даасан ба аюулгүй байдлын шилдэг талуудыг стейкингийн хялбар байдалтай нэгтгэж, хэрэглэгчдэд өдөр тутмын тогтвортой орлого хангадаг.
DIAMOND BUSINESS SPLIT токеныг Diamond Business сан эзэмшдэг. Тус токеныг санд царцаасны төлөө та ULTIMA-аар насан туршийн өдөр тутмын урамшуулал авах хүсэлт гаргах ба авах боломжтой. Ийм боломж өөр хаана ч байхгүй!
Ultima Business-д идэвхийг яаж тооцоолдог вэ?
Ultima Business идэвхтэй түншүүдээ дээд хэмжээний шагнал авах боломжоор хангахыг хичээдэг, тиймээс идэвхтэй байдлын дүрмийг тогтоосон байдаг. Тус дүрмийн дагуу зөвхөн идэвхтэй аккаунттай түншүүд бонус авах боломжтой. Идэвхтэй байхын тулд 30 өдөр тутам бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл нэгдүгээр шугамын шинэ түншид бүтээгдэхүүн худалдах хэрэгтэй.
Идэвхийн төлөв 30 өдөр тутам өөрчлөгддөг. Энэ нь та өөрөө худалдан авалт хийснээр эсвэл бизнес рүү өөр түншийг урьснаар сунгагддаг. Өөрөөр хэлбэл та өөрөө 110 еврогоос дээш хэмжээний худалдан авалт хийх хэрэгтэй, эсвэл 220 еврогоос дээш хэмжээний худалдан авалт хийх дор хаяж нэг хүнийг урих хэрэгтэй! Та бүртгүүлээд, өөрөө 220 еврогоос дээш хэмжээний худалдан авалт хийсний дараа аккаунт анх удаа идэвхэжнэ!
Цаг хугацаа гаргаж, Ultima Business түншийн хөтөлбөрийн боломжуудтай танилцсанд тань баярлалаа. Та төсөлд яг одоо нэгдэж болно! Зөвхөн урилгаар төсөлд бүртгүүлэх боломжтой – танд Ultima-ийн талаар ярьж өгсөн хүнээс бүртгэлийн холбоос өгөхийг хүсээрэй.
Ultima Business түншүүдээ үнэлж, нийгэмлэг болон экосистемийг бүхэлд нь хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өгөөмөр урамшуулдаг. Хамгийн дээд оргилд хүрэхийн тулд боломжтой бүх бонусыг ашиглаарай! Танд амжилт гаргаж, хурдан өсөхийг хүсэн ерөөе!